|

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Элизабет II хатан хаанаар өргөмжлөгдөв

1953 оны 6-р сарын 2-ны өдөр Хатан Хаан Элизабет II олон мянган жилийн турш тогтсон уламжлалын дагуу тансаг зэрэглэлийн ёслол үйлдэн Их Британи улсын хатан хааны ширээнд албан ёсоор өргөмжлөгджээ. Лондон хотын Вестминстер сүмд болсон титмийг өргөх ёслолд мянга мянган зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тус арга хэмжээг олон зуун сая хүмүүс радиогоор сонсож, анх удаа шууд телевизээр дамжуулсан байна.

Энэхүү ёслол нь сүр жавхлантайгаар үргэлжилж, Хатан хаан Элизабет өөрийн ард түмэндээ үйлчлэх тангаргаа өргөжээ. Ёслолын дараа бороонд норсон олон сая ард иргэд 27 настай хатан хаан болон түүний эр нөхөр 31 настай Эдинбургийн гүн хоёрыг морин тэргээр явж байхад нь алга ташин баяр хүргэж байв. Тэдэнтэй хамт 40 гаруй улсын төрийн тэргүүн, мужийн захирагчид, султан, ерөнхий сайд нар, цэрэг эрс дагалдан явж байсан аж.

Эх сурвалж: History

Б. БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments