Яагаад айж байсан дурсамж хамгийн тодоор үлддэг вэ?

Хүн болгонд маш тод санаж явдаг айдас хүргэм дурсамж байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бусад утасны дугаар, өчигдөр уулзсан хүний өмссөн хувцсыг хүртэл мартчихдаг атал яагаад энэ үйл явдал л танд бодогдоод байдаг юм бол гэж та бодож байсан уу? Шинжлэх ухаан, инженерийн Тулейн их сургууль болон Анагаах ухааны Тафтсын их сургуулийн хамтарсан мэдрэл судлаачдын баг тархины сэтгэл хөдлөлийн төв хэсэг болох амигдалад айх санах ой үүсэхийг судалж, тэдгээрт механизм байдаг гэж үзжээ.

Товчхондоо бол мэдээлэл дамжуулагч норэпинефрин гэгдэх бодис нь амигдала дахь дарангуйлагч мэдрэлийн эсүүдийн тодорхой хэсгийг өдөөж, дахин давтагдах цахилгаан гүйдлийн хэлбэрийг бий болгосноор тархинд айдсыг боловсруулахад тус болдог болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Энэхүү цахилгаан гүйдлийн үйл ажиллагааны тэсрэлт нь амигдала дахь тархины долгионы хэлбэлзлийн давтамжийг тайван байдлаас сэрэх төлөв рүү өөрчилдөг бөгөөд энэ нь айх мэдрэмжийн санах ойг үүсгэхэд тусалдаг байна. Энэхүү судалгаа нь саяхан Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд Тулейн их сургуулийн молекул биологийн профессор Жеффри Таскер, мэдрэл судлалын тэнхмийн дарга Кэтрин болон Хантер Пиерсон нар удирдан явуулсан байна.

Эх сурвалж:  Science Daily

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *