Д.Монголхүүгийн цагдаагийн алба хаагч зодсон хэргийг шүүх хурал хойшиллоо

Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу энэ сарын 26-ний өглөө Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хариуцсан прокурор нь солигдсон шалтгаанаар тавдугаар сарын 09-ний өглөө 09:00 цаг хүртэл хойшилжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм. Улмаар прокуророос дахин хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *