Японы иргэн Путиний зурагтай сүрлэн хүүхэлдэйгээр зан үйл хийж байгаад баривчлагджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дүртэй сүрлэн хүүхэлдэйг Токиогийн ойролцоох шинто шашны сүмийн шүтээн модонд хадаж тогтоосон эрэгтэйг баривчилснаа Японы цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Баривчлагдсан 72 настай Мицунобу Хиног бусдын эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хэрэгт буруутгаснаа Чиба мужийн Мацудо дахь цагдаагийн хэсэг мэдээлсэн байна.

Сүрлэн хүүхэлдэйн нүүрэнд Путиний зургийг нааж, цээжинд нь түүнд үхлийг хүссэн зурвастай цаас хавчуулсан байжээ.

Image

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *