Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ихэнхдээ “Хүүхэд намайг өөрөө өдөөд байсан“ гэж мэдүүлдэг

Өнөөдөр /2022.06.17/ Улсын Ерөнхий прокурорын газраас “Прокурор-Сэтгүүлч” ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр 2021-2022 оны хооронд 14 нас хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хэргийн судалгааг танилцууллаа.
Уг судалгаанаас үзэхэд 14 насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн (бэлгийн) хэрэг үйлдсэн этгээдүүд өөрсдийгөө өмөөрөхдөө дийлэнх нь тэр өөрөө намайг өдөөд байсан гэж хэлдэг байна.
2021,2022 онд хүүхэд хүчирхийлсэн 358 хэрэг прокурорт иржээ. Хэрэгтэн болон хохирогчийн хамаарлын хувьд 23.2% төрөл садан, 14.8% хойд эцэг, 7,8% төрсөн эцэг нь байсан. Хохирогчдын хамгийн бага нь гурван ой  зургаан сартай хүүхэд байна.
Эх сурвалж :УЕП

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *