Хөл хорионы уршигт хүүхдүүд хамгийн их хохирч байна
Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засгийн хямралд өртөж, гэмт хэргийн гаралт ч хэрээс хэтрээд нэгэнт бүтэн жил өнгөрөөд байна. Сая сая гэр бүлүүд гэртээ хоригдон, гудамжинд ч гарах эрхгүй хэвээрээ буй.
Харин албаныхны судалгааг авч үзвэл хүүхдүүд хамгийн их хохирол амсаж, амьдрах, хамгаалуулах, хөгжих эрх нь зөрчигдөн амьдарч байна.
Албан болон үйлчилгээний байгууллагууд үүдээ барьж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноос шалтгаалан Латин Америкын хэмжээнд л гэхэд 168 сая сургуулийн насны хүүхэд гэртээ хоригдож байна. Үүнээс 140 сая гаруй хүүхэд эмзэг давхаргад хамаарагдан, хоол тэжээл, түлш, цахилгааны хомсдолд байгаа юм.
Түүнчлэн дэлхий даяар 3 хүүхэд тутмын 1 нь сургалтын үйл ажиллагаагаа цахимаар болон бусад аргаар хүртэх боломжгүй нөхцөлд амьдардаг гэв.
2020 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 59 улс хилээ хааж, үүний улмаас цагаачид, дүрвэгсдийн халамж хүртэх болон вакцинжуулалтад хамрагдах боломж улам багассан.
Хөл хорионд буй 16 ба түүнээс доош насны 7 хүүхэд тутмын 1 нь сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэгээр өвчилж, сэтгэл зүйн тогтворгүй байдалд ороод бүтэн жилийг ардаа орхижээ.
Өмнөд Азийн болон Африкийн хэмжээнд хүүхэд эмэгтэйчүүдэд хандив тусламжаар өгдөг хоол тэжээлийн хангамж 40 хүртэлх хувиар буурснаар болж сард 10000 гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнгөөр үхэж байна.
Дэлхий нийтэд 3 тэрбум гаруй хүн гар ариутгагч, гарын саван тэр ч бүү хэл усны хомсдолд орсон бөгөөд халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд амьдарч байна.
Уг тоон баримтуудыг ЮНИСЕФ хүлээн авч, хүүхэд бүрт хүрч ажиллах тал дээр илүү их чармайлт гаргаж байгаа ч одоог хүртэл бууралт ажиглагдаагүй билээ.
Эх Сурвалж: www.unicef.org
П. Ундрах