ШУУРХАЙ: БЗД-ийн 26, ХУД-ийн 15-р хороонд хөл хорио тогтооно

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 26-р хороонд маргааш өглөөнөөс /2021.03.17/ хөл хорио тогтоож, бүх айлаас шинжилгээ авахаар болжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 15-р хороонд мөн 5 хоногийн хатуу хөл хорио тогтоож байна

Ингэхдээ хязгаарлалт тогтоосон бүсийн айлуудаас хүн гаргахгүй юм байна.

Энэ асуудлаар яг одоо дүүргийн онцгой комисс хуралдан шийдвэр гаргаж байна.

БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх 23:30 цагт мэдээлэл хийнэ.

Мэдээллээр дүүргийн хэмжээнд коронавирусийн нөхцөл байдал хэр байгаа талаар болон, дүүргийн Онцгой комиссоос хуралдаж гаргасан шийдвэрийн талаар танилцуулна.

Эх сурвалжийн мэдээллээр халдварын тархалт өндөр байгаа зарим хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоож магадгүй байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *