Цэцийн гишүүнийг томилох асуудлаар АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авав

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр “Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хоёр жил болчихсон байхад томилгоог хийгээгүй байна. Иймд томилгоонд нөлөөлөл орж байна гэсэн хардлага байгаа. АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Санал болгосон байгууллагаас ирүүлсэн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Иймд АН-ын бүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар маргааш хүртэл завсарлага өглөө” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *