Ходоод задарч амиа алдсан цэргийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н зургаадугаар сарын 16-ны орой Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж ирээд, улмаар ходоод задарсан гэх оноштойгоор нас барсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс дүүгийнхээ үхлийг гаднын нөлөөтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Шүүх шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд 14 хоногийн дараа хариу гарах юм. Тэгвэл холбогдох албаны хүмүүс амиа алдсан цэргийн асуудлаар өнөөдөр 16:00 цагаас Дотоодын цэргийн штабын байранд мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *