Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийг ашиглан мөнгө угаасан эсэхийг мөрдөн шалгаж байна
Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал боловсролын зээлийн сан болон олны анхааралд байгаа бусад хэргийн талаарх мэдээлэл өгөв.
Тэрбээр “Боловсролын зээлийн сантай холбоотой байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд улс төр бизнес нэр нөлөө бүхий олны танил хүмүүст олгосон 100 орчим зээл тэтгэлэг журмын дагуу эсэх, сургалтын тэтгэлгийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.