Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд буурч байна

“Монголын эдийн засгийн форум-2023” “Welcome to Mongolia“ уриан дор долдугаар сарын 9, 10-нд болно.

Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улс нийтдээ 41.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  татсан байдаг. Сүүлийн үед орж ирж буй хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байгаа.Одоогийн байдлаар форумд 1700 орчим оролцогч оролцох төлөвтэй байна. Үүний 700 орчим нь хувийн хэвшил, ивээн тэтгэгч, эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээллийнхэн, 500-600 нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч, үлдсэн 400 орчим нь төр засгийн төлөөлөл байна. Монголын орлогыг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж үзэж байгаа” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *