Д.Сумъяабазар: Далан босгож, дайчилгааг богино хугацаанд хийх тул иргэд сандрах хэрэггүй
Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад байна.
Иймд Нийслэлийн онцгой комисс(НОК)-оос өнөөдөр төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “УОК-оос үүсээд буйг асуудлыг яаралтай шийдэх, Батлан хамгаалах анги нэгтгэлүүдээс дайчилгаанд хүн хүч татах, Сэлбэ гол дагуу байгаа байршлуудад далан босгох, зарим нэг гүүрэн байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон.Бороо долдугаар сарын 12-н хүртэл орох төлөвтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тогтоолыг Нийслэлийн онцгой комисс гаргалаа. УОК-ын даргатай ярилцаж дайчилгааг богино хугацаанд хийнэ. Тиймээс айж балмагдан сандрах хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажиллана” гэлээ.