УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн нүүрсийг өөрийн компанид 25 доллараар заржээ

“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний үе шат өнөөдөр эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ  Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах үедээ нүүрсийг өөрийн компанид хямд үнээр зарж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан талаарх баримтыг дэлгэлээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Сугир “Д.Бат-Эрдэнэ Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр гурван жил ажиллахдаа нэг тонн нүүрсээ 25 ам.доллараар зарсан. Д.Бат-Эрдэнэ Тавантолгойн 51 хувийн 60-70 хувийг дангаараа эзэмшдэг. Ингэхдээ 51 хувийг эзэмшигчдийг хохироогоод өөрийн “Тавантолгой Транс” ХХК-иар дамжуулан нэг тонн нүүрсийг 25 ам.доллараар авсан. Би ИТХ-ын даргаар 2016-2020 онд ажиллахдаа ихээхэн анхаарал тавьж ажилласан. Үүний үр дүнд Тавантолгой ХК бусад компанитай адил үнээр буюу 70 ам.доллараар нүүрсээ 2017 оноос зарж эхэлсэн” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *