“Үерийн гамшиг бүрэн арилсны дараа тогийг буцаан залгана”

Барилга байгууламж, цахилгаан тоног төхөөрөмж рүү ус орсон тул Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тодорхой байршлуудад хүчдэл тасалжээ.

Харин хэзээ залгах талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер Ш.Хосбаяраас тодруулахад “Байгалийн гамшиг, аюултай үзэгдэл тохиолдож буй учраас буцааж залгах тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Үерийн гамшиг бүрэн арилсны дараа үзлэг шалгалт хийсний үндсэн дээр хүчдэлийг эргэн залгана.Нийт 4-5 байршилд 320 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *