АНУ ундны усанд агуулагддаг түгээмэл химийн бодисын тухай сэрэмжлүүлэг гаргажээ

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг өнгөрсөн лхагва гарагт (2022.06.15) тус улсын ундны усанд агуулагдах PFAS нэртэй химийн бодисын тухай анхааруулгыг ард иргэддээ өгчээ. Эдгээр хорт бодисуудыг илрүүлэх боломжгүй маш бага хэмжээтэй боловч бидний эрүүл мэндэд аюул заналхийлдэг аж. Эрдэмтэд PFAS-ыг хавдар, элэгний өвчин, бага жинтэй хүүхэд төрөх гэх мэт бараг бүхий л төрлийн эрүүл мэндийн асуудлуудтай холбон судалгаа хийхэд эдгээр нэгдлүүд нь хүний биед хортой болохыг олж тогтоожээ.

Перболон поли-флуороалкилын бүлгийн нэгдэл (PFAS) нь хоолны сав, усанд тэсвэртэй даавуу, гал унтраах хөөс, үйлдвэрийн бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бүхий л зүйлсэд агуулагддаг. Эдгээрээс гадна бас ундны усанд хүртэл агуулагдаж болно. Хэрэв ундны усанд PFAS илэрвэл оршин суугчдад мэдээлж, хяналт тавьж, хор хөнөөлийн өртөлтийг бууруулах, мөн сэргийлэх тухай арга хэмжээ авахыг олон нийтэд сануулж байна. Мөн хүмүүс гэртээ усны шүүлтүүр суурилуулах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *