ЗГ: Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаан Лхагва гариг бүр болдог ч энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Сингапур улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа учраас өнөөдөр хуралдаж байгаа юм. Хуралдаанаар,
– Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний талаар,
– Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц,
– Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.