Б.Цогтгэрэл УИХ-ын даргад зөвлөнө
Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөхөөр болжээ.
Дэд сайдын ажлаа өгснөөсөө хойш “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын хүүхдүүдийн сургалтын төлбөр, өндөр дүнтэй массажны ор захиалсан гэх мэт шилэн данс, тендерийн асуудлыг сөхөж байсан.
Цахим хэрэглэгчдийн дунд Шилэн Цогоо нэрээрээ танигдсан Б.Цогтгэрэл хуучин Засгийн газрын үед Зам тээврийн Дэд сайдын албан тушаал хашиж, багагүй хэл ам дагуулсан. Удалгүй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны Орлогч даргаар томилогдсон, МАН-ын Бүлгийн зөвлөх гэх мэт албан тушаалууд хашсан юм.