СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүүхэд автомашин хулгайлаад баригджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны энэ сарын 4-ний өдрийн 13:00 цагийн үед “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах байрны гадна байсан автомашин алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Д-ийн эзэмшлийн Ford маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэв. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments