Шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл МСНЭ-ийн их хурлын шийдвэрийг БҮРТГЭХГҮЙ
Сэтгүүлч С.Шаравдорж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тухайн мэдээллээр “Өчигдөр буюу 2022 оны долдугаар сарын 6-нд болсон МСНЭ-ийн XVIII их хурал хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй бөгөөд дүрмээ зөрчсөн, хууль бус хурал болсон тухай хэлэв. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас МСНЭ-ийн 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн /өчигдрийн/ их хурлын шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан гэв.