Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нэгдүгээрт хүүхэд аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оролцогч хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, саналаа өглөө.
Тухайлбал, гэр бүл, боловсролын орчин болон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад орчин цагийн шаардлагад нийцсэн хуулийн зохицуулалт оруулах шаардлагатай байгааг уламжилж байлаа.