Д.Сумъяабазар: Хууль зөрчсөн 116 барилга байгууламжийг нураа
Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтыг өнөөдөр /2022.10.21/ нээнэ гэж байсан ч ажил нь саатжээ. Учир “Энигма” компани уулын тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй байгаа аж. Үүнээс үүдэж, одоогийн байдлаар 200 сая орчим төгрөгийн алдагдалд ороод байна.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар, “Би өнөөдөр бүтээн байгуулалтын үйл ажиллагааг дуусаж байгаа гэж ойлгосон. Гэтэл нэг нь ч яваагүй байна. Арай арчаагүй байгаа юм биш үү. БОАЖЯ-ны сайд руу “Энигма” компани удаа дараа төрийн ажлыг гацаасан, нийслэлийн ард иргэдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн гэж албан бичиг хүргүүл. БОАЖ-ын сайд их өмөөрөөд байсан юм. Энэ мэт олон аж ахуйн нэгжүүд төрийн ажлыг гацааж байна. Зөвшөөрөлгүй баригдсан 116 барилга байгууламжийг нураа. Хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барилга баричхаад хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна” хэмээв.