Яагаад Европын орнуудад аагим халуун болоод байна вэ
Яагаад Европын орнуудад аагим халуун болоод байна вэ гэсэн асуултын хариулт юу вэ. Ихэнх эрдэмтэд үүнийг 125.000 жилийн өмнө аж үйлдвэржилт дэлхий даяар явагдаж эхэлснээс цаг уурын өөрчлөлт бий болж тухайн үеийн дундаж температураас 1 градусаар өссөн гэж хариулсан байна.
Үүний цаана үйлдвэрүүд нүүрс, газрын тос болон хийн түлшийг шатааснаар нүүрстөрөгчийн давхар исэл үүсч агаар мандалд маш ихээр хуримтлагдсантай холбоотой.
Одоо үеийн атмосфер дэх хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 2 сая жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа хэмээн уур амьсгал өөрчлөлтийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын зөвлөл мэдээлжээ.Ридингийн их сургуулийн цаг уур судлаач, профессор Найжел Арнелл ард иргэдэд хандаж “Ирээдүйд энэ байдал хүндэрсээр байх болно. Тиймээс та бүхэн ажил, хичээл, сургуульд явахдаа халуунаас сэргийлэх зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн сануулав.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ