|

Европын орнуудад ОХУ байгалийн хий нийлүүлэхээ багасгахад бэлэн байхыг уриалжээ

Европын Холбоо гишүүн орнууддаа ОХУ байгалийн хий нийлүүлэхээ багасгахад бэлтгэхийн тулд наймдугаар сараас ирэх жилийн гуравдугаар сар хүртэл хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг уриалсан байна. Үүнийг гишүүн орнууд дагах эсэхээ өөрсдийн хүслээр шийдэж болох ч хэрвээ Москвагаас хийн нийлүүлэлтээ багасгах шийдвэр гаргавал байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг хуулийн дагуу шаардах аж.

Өнгөрсөн жил Европын байгалийн хийн хэрэглээний 40 хувийг нийлүүлсэн. Гишүүн орнуудаас хамгийн их байгалийн хий импорт хийсэн нь Герман, дараагаар Итали улс байгаа юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлэхдээ Европ даяар байгалийн хий нийлүүлэхээ зогсоох нь магадлалтай нөхцөл байдал хэмээсэн байна. Тэрбээр “ОХУ биднийг сүрдүүлж байна. Тэд энергийг зэвсэг болгон ашиглаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *