|

“Ерөнхий сайдад эх нялхсын дарга цэрэг, эмч нартай уулзахаас өөр чухал ажил байх ёсгүй”

Хаврын улиралд томуу болон томуу төст өвчлөл нэмэгддэг. Сүүлийн хоногуудад нийслэлийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдсэнээс эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байгаа талаар мэдээлэл их байгаа билээ.

Энэ талаар хөтлөгч Р.Нямбаяр өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр, “Би ерөнхий сайд байсан бол яг одоо эх нялхас ороод дарга цэрэг, эмч нартай уулзаж ажилд нь саад болохгүйгээр нөхцөл байдалтай танилцана. Шалаар зулан хэвтэх бяцхан хүүхдүүд ээж аав нар,эм бичүүлж авах гэж хэдэн цаг дугаарлаж зогсож байгааг нүдээр үзнэ.Тэгээд энэ байдлаас хамгийн хурднаар гарах гарц боловсруулна. Үүнээс илүү чухал ажил гэж чамд байх ёсгүй дээ!” гэжээ.

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *