Нисэхэд гарсан галыг унтраасан аврагч: Амжиж унтраагаагүй бол хажууд байсан ШТС галд өртөх байсан

Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаан дотор баригдаж байсан барилга шатаж, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийн тархалтыг зогсоосон.

Улмаар барилгын ажил эрхэлж байсан ажиллаж эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварсан. Цахим ертөнцөд “аврагчид бус барилгын фасад буюу дулаалга өөрөө шатаж дуусаад гал унтарсан” гэх мэдээлэл хөвөрч буй. Бид тухайн мэдээлэлтэй холбогдлуулан тухайн үед аврах ажиллагааг зохион байгуулсан мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад:

“Тухайн барилгын гадна фасадыг шатамхай материалаар хийсэн учир гал нүд ирмэхийн зуурт авалцаж, аврагчид ажиллахад хүндрэл учирсан. Гэсэн ч бид шаардлагатай арга хэмжээг авсан. Хэрэв бид амжиж галыг намжаагаагүй бол ойролцоо байсан шатахуун түгээх станц галд өртөх байсан. Мөн шатсан барилгын фасад салхинд хийсч, ойролцоох өнжүүл өвсийг шатаасан. Алба хаагчид ч мөн хүн учир аль чадахаараа ажилласан” гэв.

О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *