Зам засвартай холбоотой нийтийн тээврийн Ч:8, Ч:9, Ч:35, Ч:55, Ч:66, Ч:23, Ч:28 чиглэлийг түр өөрчилнө

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж буюу “Зоос гоёл”-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто замыг маргаашийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэл түр хааж, шинэчлэн засварлах юм.

Иймд тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт оруулах болсныг Нийтийн Тээврийн Газар(НТГ)-аас мэдээллээ.

Тодруулбал

  • Ч:8, Ч:9, Ч:35, Ч:55, Ч:66 чиглэл Сүхбаатарын гудамжаар,
  • Ч:23, Ч:28 чиглэл Их сургуулийн гудамжаар тус тус тойрч үйлчлэх тул нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчихоор болов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *