Харуулын даргаа буудаж, зугтсан цэргүүдийг бүсэлжээ

Энэ сарын 8-ны шөнө Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч  харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ. Тус хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсан хэрэг гарсан.

ХХЕГ-аас өчигдөр /2021.04.09/ мэдээлснээр тус 2 байлдагч 15 километрийн зайд байрлах Алтай сумын иргэн М-ийн мотоциклыг авч, мөн идэж уух зүйл аваад явсан. 50 километр орчим яваад мотоциклынх нь түлш дууссан тул уул руу орсон нь тогтоогдсон” гэсэн юм.

Одоогийн нөхцөл байдлын талаар эх сурвалжаас тодруулахад, Оргосон хоёр байлдагчийн байршлыг тогтоож бүсэлсэн. Тэд галт зэвсэгтэй яваа тул тэдэнд ойртож хүрэх ажиллагаа удаан үргэлжилнэ” гэлээ.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *