Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжилж, нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцсон юм. Нийтдээ 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж 209 санал, зөвлөмжийг боловсруулав. Зөвлөгөөний нэг чухал үйл ажиллагаа нь аймаг орон нутгийн удирдлагууд жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах байв.
Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны ЭТҮГ-ын АЛШТХ-ийн дарга Г.Навчаа, ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, АХБ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван болон аймаг орон нутгийн ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга удирдлагууд оролцлоо. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан Монголын анхны дүүргийн эмнэлэг бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд жишиг болохуйц давуу талтай. Тус эмнэлэг нь нийт 400 гаруй эмч, эмнэлгийн ажилчидтай бөгөөд жилд 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, амбулатори 28 кабинет, 250 ор бүхий хэвтэн эмчлүүлэх хэсэг, 5 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Г.ОЮУНТУЯА