Бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

 Бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2-5.3 сая төгрөг юм.

2022 оны эхний 10 дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон орон нутгийн ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *