|

Т.Навчаа: Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөх нь хатгалгаа эхэлсний шинж

ЭМЯ-наас өнөөдөр томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа: Дэлхий нийтээр өвлийн улиралд томуу дэгддэг өвчин. Манай оронд сүүлийн хоёр долоо хоногт томуугийн дэгдэлт эхэлжээ. Түүний өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

  • Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг.
  • Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна.
  • Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг. Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг.
  • Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.
  • Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.
  • Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал яаралтай эмчид хандана.
  • Харин гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид хандана.
  • Дөрвөн настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.
  • Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.
  • Эмч уушгины хатгалгааг гурав ангилна. Уушгины, уушгины хүнд, уушгины маш хүнд хатгалгаа. Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ.
  • Уушгины хатгалгаа авсан гурван сартайгаас дээш хүүхэд гэрээр эмчлүүлж болно. Антибиотик ууна. Харин уушгины маш хүнд хатгалгаа заавал эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ. Уушгины ямар төрлийн хатгалгаа болохыг эмчээсээ асууна.
  • Уушгины хатгалгаа аваад гэртээ эмчлүүлж байгаа хүүхдийг хоёр хоногийн дараа эмчид давтан үзүүлнэ.
  • Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.
  • АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөж байгаа. Сургууль, цэцэрлэгт хаалганы бариул, ширээ сандал, бие засах өрөө, угаалтуурын бариулуудыг ариутгалын энгийн уусмалууд, нойтон салфетка зэргээр халдваргүйжүүлэхийг зөвлөж байгаа.
  • Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *