Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинэ эмийн туршилт өндөр үр дүн үзүүлжээ

Судлаачид бүдүүн гэдэсний хорт хавдрын эсрэг шинэ эмийг туршин үзэж өндөр үр дүнтэй бөгөөд хүнд гаж нөлөө байхгүй болохыг илрүүлсэн байна. Достарлимаб нэртэй эмийг эмч нар бүдүүн гэдэсний хорт хавдартай 18 өвчтөн дээр туршин үзсэн бөгөөд тэдэнд зургаан сарын хугацаанд гурван долоо хоног тутам достарлимабыг өгчээ.

Үүний дараа өвчтөнүүдэд биеийн үзлэг, MRI, PET scan хийж судалгааг явуулснаас нэг жилийн дотор бүх өвчтөнүүдийн хорт хавдрын шинж тэмдэг буурч байгааг илрүүлсэн байна. Эрдэмтэд энэхүү судалгааг бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэхэд тус болох томоохон нээлт гэж үзэж буй. Мөн судалгааны үед өвчтөнүүдийн нэг нь ч хүнд гаж нөлөө илрээгүй. Ихэнхдээ үүнтэй ижил эмийн туршилтын үед таван оролцогч нарын нэгд хүнд гаж нөлөө үзүүлдэг аж.

удалгаанд оролцсон “Memorial Sloan Kettering Cancer Center”-ийн онкологич Луис Диаз “The New York Times”-д хэлэхдээ “Хорт хавдрын түүхэнд үүнтэй ижил зүйл өмнө нь тохиолдож байгаагүй гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *