|

Жонни Депп TikTok-т шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлсэн бичвэртэй анхны бичлэгээ нийтэллээ

Шүүхэд ялалт байгуулсан жүжигчин Жонни Депп TikTok-т өөрийн албан ёсны хаяг нээж, шүүх хурлын үеэр өөрийг нь дэмжсэн шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлсэн бичвэртэй видеог нийтэлжээ.

Тэрбээр “Миний хамгаас эрхэм, үнэнч дэмжигчид ээ. Бид цаг үргэлж хамт байсан, хамтдаа нэг замаар алхсан. Та бүхэн санаа тавьсан учир бид хамтдаа бүх зүйлийн ард гарлаа. Одоо бүгдээрээ хамт урагшлах болно. Та бүхэн бол урьдын адил миний ажил олгогчид хэвээрээ юм. Тиймээс ахин дахин баярлалаа. Та бүхнийг хүндэтгэсэн ЖД” гэжээ.

Жонни Депп хуучин эхнэр Амбер Хердийн эсрэг шүүх хурлын үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэмжлэг авсан бөгөөд TikTok-д байршуулсан видео нь түүнийг дэмжигчид болон дуу бэлтгэлийн үеийн агшнаас бүрдэж байлаа.

Шүүх хуралд ялалт байгуулснаас хойш хэдхэн хоногийн дараа 58 настай Депп TikTok-т нэгдэн ердөө аравхан цагийн өмнө оруулсан бичлэгтэй хаяг нь өдгөө 6,4 сая дагагчтай болжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *