Иргэдээс олон тэрбум төгрөг залилсан “Виза консултинг” компанид хариуцлага тооцохыг шаардлаа
“Виза консултинг” компанийн 600-800 хохирогчийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд “Иргэдээс зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Тийзний мөнгө гэж хоёр талын мөнгө авдаг. Тэгээд тийзийг нь захиалахгүй, виз мэдүүлэлгүй өөрсдөө мөнгийг нь авчихдаг. Хоёр том хүн нэг хүүхдийн виз гаргана гээд 18 сая төгрөг авч байгаа юм. Тэгээд зуучлалд тав, виз мэдүүлэгт нэг сая гээд нийт 24 сая төгрөг авч, иргэдийг залилж байна. Бид ээлж дараалан цагдаагийн байгууллагад очиж, хандахад бүх бичиг баримтыг нь хураан авсан гэсэн. Гэтэл оффис дээр нь бүх бичиг баримт нь байгаа, битүүмжилсэн зүйл ч байхгүй байна. Тус компанийн захирал Г.Болорчимэг гэж хүн бий. Энэ компани АНУ, Австрали, БНСУ-руу виз гаргаж өгнө гэж олон жил залилан хийж байна. Маш олон тэрбум төгрөгийн залилан хийсэн. “Visa consulting mongolia” нэртэй фэйсбүүкийн пэйж нь нээлттэй, хүмүүсээс мөнгө залилж авсаар байна. Эдгээр хүмүүс залилангаар амьдарч байна. Утас руу нь залгахаар утсаа авахгүй.Ах дүү хамаатан садан, ар гэртэй нь холбогдож, хариуцлага тооцож өгөөч ээ ” гэв.