Н.Учрал: Хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ ирэх сараас нэвтэрч эхэлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Старлинк компани салбараа Монголд байгуулах хүсэлтээ бидэнд ирүүлсэн.Гэтэл Харилцаа холбооны тухай хуулиар хоёр компани байгуулж байж хүсэлтийг зөвшөөрнө гэж зааж байсан. Ийн малчдыг интернэттэй болгоход туслах энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд Ерөнхий сайд Илон Масктай хийсэн уулзалтынхаа үеэр нэг компанид зөвшөөрөл олгохоор болсон.Ингэснээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан.Долдугаар сараас хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд Монголд орж ирнэ.Шинэ дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд дагалдах хуульд өөрчлөлт оруулж байгаа” гэв.