Оюутнууд НОМЫН САНД бус ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД эрдэм сурдаг
ЭЕШ-таа сайн өгч, хүссэн Их дээд сургуулийнхаа босго оноог давж намраас “ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН” болж эрдмийн их далайд хөл тавихаа догдлон хүлээж байгаа дүү нартаа “Их сургууль” бус “тариалангийн талбай” зорих болсныг дуулгая.
Тодруулбал, ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа, “Ургац хураах ажилд оюутнуудыг хамруулж, ажилласан цагийг хичээлийн кредит цагт шилжүүлэн тооцох талаар БШУЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ жил ургац хураахад 10-15 мянган оюутныг ажиллуулна” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг цахим шүлжээнд талцуулаад буй.
Оюутнууд төмс хураах гэж 3-6 сая төгрөгний төлбөр төлдөггүй байлтай. Гэтэл нөгөө талаас “Социлизмын үед бүгд тэгш эрхтэйгээр хөдөлмөрлөж, улс эх орныхоо төлөө зүтгэдэг байсан. Залуучуудыг насны эртэд хар бор ажилд сургах нь зүйтэй гэж дэмжих” аж.
Ер нь яагаад заавал оюутнууд гэж. Цар тахлын улмаас танхимын сургалт тасалдаж, сурсан сураагүйн хооронд хоёр, гурван жилийг үдсэн оюутнуудад “төмс хураах ур чадвар, эрдэм мэдлэг” ДУТАА ЮУ? Эсвэл улсад хөдөлмөрлөх ажиллах хүчин байхгүйдээ арга буюу чих зөөлөн залуу үеэ юм сургах нэрийдлээр ашиглаж байна гэж шүүмжилмээр.
Нийгэм цаг үеийн хөгжил өдрөөс өдөрт өсөн дэвжиж, дэлхийн бусад улс орон залуу боловсон хүчингээ бэлдэхдээ чухал ач холбогдол өгч, Их дээд сургуулийн сургалтын чанар стандартыг сайжруулж шинэ эрин үеийг бүтээж байхад манай боловсролын систем хуучин цаг үе рүүгээ ухарч байгаагаа үүгээр батлав.
Тэр үе тэр үедээ л дууссан одоо чинь 21р зуун 2022он. тэр үед бол бүх нийтээрээ би биш бид бсан .