ЭЕРЭГ: Э.Амартүвшин Италид энэ цагийн дуурийн ододтой хамт “Риголетто” дуурийн гол дүрд дуулахаар болжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр /2023.08.04/ Италийн Верона хотын задгай тайзнаа энэ цагийн дуурийн ододтой “Риголетто” дуурийн гол дүрд дуулахаар болжээ.

Тал нутгийн хүү тэрбээр өдгөө Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулах юм.

Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments