Сэлэнгэ аймгийн Партизаны талбайд бие зассан иргэнийг 100 мянгаар торгожээ

Өнөөдөр цахим орчинд нийтлэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Партизаны талбайд ил задгай бие засаж байна гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага олж тогтоон арга хэмжээ авчээ.

Ил задгай бие зассан иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулсан хэмээн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

5.1.1 Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *