ДЭМБ-аас зонхилон тохиолддог хүүхдийн зургаан төрлийн хорт хавдрын 30 нэр төрлийн эмийг үнэгүй олгоно
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас хүүхдийн хорт хавдрын эмтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсад хүүхдийн хавдрын өвчлөл өндөр байгаа.
ДЭМБ-аас “Монгол Улсад зонхилон тохиолддог зургаан нэр төрлийн хүүхдийн хорт хавдрын 30 орчим нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор боллоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай байна” гэсэн захидлыг хүлээн авлаа.
Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг яаралтай оруулж, захирамж гаргуулах асуудлаар материал бүрдүүлэх үүрэг чиглэлийг сая холбогдох хүмүүст өглөө” гэлээ: