Богд ууланд алга болоод байсан 21 настай залууг ЭСЭН МЭНД олжээ

Энэ сарын 14-ний 23.00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын НүхтийнАм гэдэг газар 21 настай иргэн С гэр бүлийн хамт салхилж явсан байна. Улмаар сураггүй алга болсон гэх дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 15-ны үүрийн 05.18 цагт онцгой байдлын албанд өгсөн байна.

Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Нүхтийн аманд алга болсон тухайн иргэн зүүн хойд зүгт 3.5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *