Илон Маск “Twitter”-тэй хийх шүүх хурлыг хойшлуулах тэмцэлд ялагджээ

Tesla” болон “SpaceX” компаниудын захирал Илон Маск “Twitter”-тэй хийх шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч үүнийг Делавар мужийн шүүгч зөвшөөрөөгүй байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан.

Маск энэхүү худалдан авах тохиролцоог “Twitter” дээр хэр олон спэм аккаунт, ботууд байгаа мэдээллийг бүрэн авч чадахгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн билээ. Тэрбээр долдугаар сарын эхээр энэхүү тохиролцоог цуцалсан. Үүний улмаас “Twitter” түүнд компаниа 44 тэрбум ам.доллароор хүчээр зарахыг оролдон, шүүхэд өгөх болсон билээ. Ричмонд их сургуулийн хуулийн профессор Карл Тобиас “Твиттерын талд шийдвэр гаргах магадлал их” хэмээсэн байна.

Эх сурвалж: Japan Today

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *