ЭМЯ: Нас баралтын эрсдэлд тулгуурлаж хүүхдэд вакцин хийхээр шийдвэрлэсэн
Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 өвчлөл нэмэгдсэн тул нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны сайдын зөвлөх О.Батбаярын ярьсныг товчлон хүргэе:
Эцэг, эхүүд эмнэлэгт хэвтэх хүсэлт ихээр тавьж байгаа. Харин бид гэртээ дархлаа дэмжих зөвлөмжийг өгч байгаа. Хүүхдүүдэд ходоод гэдэсний замын буюу суулгах шинж тэмдэг илэрч байна.
ВА.1 хувилбар илүү хөнгөн байх болов уу гэж шинжээчид үзсэн боловч хараахан тийм гэж харагдахгүй байна. Шинэ хувилбар 7-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч байна. Амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрэхгүй байна. Тухайн улсад хэр том давлагаа болох вэ гэдэг нь хүн амын хэдэн хувь нь хэдэн тун хамрагдсан, ямар вакцин тарьсан, ямар хувилбар бүртгэгдсэн, насны бүтэц зэрэг үзүүлэлтээр шинэ давлагаа хэрхэн явагдах вэ гэдэг нь шийдэгдэж байна.
Нийт хүн амын 5-10 хувь нь өвдөх эрсдэлтэй гэсэн таамаг гарсан. Манай улсын хувьд дийлэнх нь вакцин хийлгэснээс хойш 6 сар болсон учир манай улсад байдал хүндрэхээр байгаа. Тиймээс 2 дугаар тундаа хамрагдсан бол 3 дугаар тун, 3 дугаар тундаа хамрагдсан бол 4 тундаа хамрагдахыг зөвлөж байгаа.
АНУ-д 2021 онд 8 сая хүүхдэд вакцин хийлгэсэн. 11-ээс доош насны хүүхдэд өвдөх, эндэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учир энэн дээр үндэслэж хүүхдэд вакцин хийх шийдвэрийг гаргасан. ВА.3, ВА.5 хувилбар 13-аас доош насныханд эрсдэлтэй байгаа учир вакцин тарих шийдвэр гаргасан. Хөнгөн өвдсөн бол гэртээ дархлаагаа дэмжих хэрэгтэй гэсэн мэдээллийг хүргэлээ.
Битий хуц хэн хүүхдээ тушилтын харх болгодын . Айлгаж бгаад хийх гэнэ май