|

Бэрх тосгоныг 1994 онд БЭРХ ХОТ болгож байжээ

1954 оны 9-р сарын 12-нд анх Бэрхийн уурхай байгуулагдаж, хүн амын суурьшил бий болсонтой холбогдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1958 оны 34 дүгээр зарлигаар Бэрхийн хороог байгуулсан түүхтэй.
1990 он хүртэл Бэрхийн хорооны АДХГЗахиргааны даргыг Бэрхийн уурхайн дарга хавсран хашиж, харин АДХГЗ-ны нарийн бичгийн дарга нь орон тоогоор ажиллан төрийн ажлыг гүйцэтгэдэг байв. 1990 оноос төрийн байгууллагыг аж ахуйн нэгжээс тусгаарлаж, Бэрхийн АДХГЗахиргаа бие даан ажиллах болсон юм.
Сүүлийн үед Бэрх тосгоныг ХОТ гэж бичсэн самбар олны шүүмжлэлд өртөөд буй. 
Тэгвэл 1994 онд батлагдсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Бэрх хот болгон өөрчилсөн юм.
Эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем болох https://legalinfo.mn/mn/detail/6065 сайтад 4 тосгоныг хот болгон өөрчилсөн уг УИХ-ын тогтоол байгааг та бүхэн харна уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *