ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэн 66 насандаа бүрэн эдгэрчээ

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хэмээн 1988 онд оношлогдсон хүн уг вирусээс бүрэн эдгэрлээ хэмээн ВВС мэдээллээ. Ийнхүү энэ тохиолдол нь ХДХВ-ийн халдвараар өвчилсөн хүн бүрэн эдгэрсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм.

Дээрх өвчтөн ДОХ/ХДХВ-ийн халдвараас гадна цусны цагаан эсийн хорт хавдартай хэмээн оношлуулж, хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байжээ. Эмчилгээний явцад түүнд ДОХ-ын халдварт тэсвэртэй донорын эсийг суулгасан байна. Хэсэг хугацааны дараагаар өвчтөний ДОХ/ХДХВ болон цагаан эсийн хорт хавдар аль аль нь үгүй болсныг олж тогтоогоод байгаа юм.

Өдгөө 66 настай өвчтөн хэлэхдээ “Би анх 1988 онд оношлуулж байсан. Тухайн үед мэдлэг, мэдээлэл дутуу байсны улмаас ХДХВ-ийн халдварыг шууд үхэлд хүргэх аюултай вирус гэж боддог байлаа. Цагаан эсийн хорт хавдрын эсрэг химийн эмчилгээг нэг жилийн өмнөөс эхлэн хийлгэхээ больсон. Ийнхүү аажмаар халдвар нь багасах болсон. Одоогоор ДОХ-ын халдварын эсрэг ямар нэгэн эм уухаа зогсоогоод байна. Өөрийгөө энэ өдрийг хүртэл амьд явна гэж төсөөлж байсангүй. Одоог хүртэл итгэхгүй байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *