ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

2022.08.03 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ  ШАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.31-20.26
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Ус

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *