БНСУ-ын иргэд үерт автсан автомашинуудаа устгалд оруулахыг шаардав

Өмнөд Солонгост сүүлийн 80 жилд тохиогоогүй хүчтэй бороо орсноор Сөүл хотод үеэр бууж ноцтой хохирол учраад буй.
Үүний нэгэн жишээ нь нийт 1000 орчим тансаг зэрэглэлийн гадаад автомашин усанд живж, 5000 гаруй импортын автомашин эвдэрч гэмтжээ. Бодит тооцооллоор 658 тэрбум воны хохирол учирсан байна. Гэхдээ БНСУ-д даатгалын тогтолцоо сайн хөгжсөн тул хүндрэл гарахгүй хэмээн мэдэгдэв. агдуулахаар тооцоолжээ.
Харин усанд живсэн автомашинуудыг хуучин автомашины зах дээр гаргах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байна. Солонгос улсын иргэд гадагшаа экспортлохыг ч эсэргүүцэн эдгээр автомашиныг устгалд оруулах хууль санаачлахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлжээ.
May be an image of street

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *