Жо Байден, Дональд Трамп нар 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 11 дүгээр сард болох Конгрессын сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.
2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай дахин өрсөлдөх нөхцөл байдал үүсэж магадгүйг тэрбээр тодотгожээ. Хэдий тийм боловч АНУ-ын Ардчилсан намыг дэмжигчдийн дийлэнх нь Жо Байденаас өөр улс төрчийг нэр дэвшээсэй гэж хүсэж байгааг санал хураалтууд харуулж байна.
Жо Байден гадаад бодлого, эдийн засагт гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ утгаараа дахин нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.