11 аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна
Зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.
Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.
Хаирин Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад цагаанаар зудархуу байдалтай байна.
ЦУОШГ-ын 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна. Төвийн ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см (3 дугаар зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.