МУИС-ын Хууль зүйн сургуулийн захиргаа Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ.
Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлжээ. Учир нь өмгөөлөгч Батбаярын охин Б.Ариунзаяагийн бусадтай зүй бусаар харилцсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.