АПУ ХК-ийн хамт олон “Тунгалаг Туул” аяны хүрээнд 20 га орчим голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэжээ
АПУ ХК-ийн хамт олон уламжлал болсон “Тунгалаг Туул” аянаа 2024 онд 4 дэх жилдээ үргэлжлүүлж 20 га орчим голын ай сав газрын хог хаягдлыг өнөөдөр 3 байршилд цэвэрлэлээ. Улаанбаатар хотын Дунд гол болон Туул голын эрэг, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Хараа голын эргээр аянд нэгдсэн нийт 200 гаруй ажилтнууд маань хамтарч ажилласан. АПУ ХК-ийн “Тунгалаг Туул” аян нь хог хаягдлыг бууруулах томоохон тэргүүлэх зорилт дунд хамт олны оролцоог бэхжүүлэх гол зорилттой байдаг.
Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, хүрээлэн буй орчноо ногоон, цэвэр тунгалаг байлгахад бодит алхам хийхийг хэрэглэгч, хамтрагч нартаа мөн уриалж байна.