ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгэжээ

Иргэний зориг ногоон нам өнгөрсөн есдүгээр сард Их хурлаа хийж намын даргаараа УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг сонгосон. Хуулийн дагуу шинээр сонгогдсон намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр Иргэний зориг ногоон намыг 2024 оны УИХ-ын сонгуульд Б.Батбаатар удирдан оролцохоор болж байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *